Ойрд дандаа сүхдүүлцэн үхэр шиг орондоо ороол нээх том дуугаар хурхираад байсан чинь өнөөдөр үнэгний нүд залгиваа хөөрхий. Нөгөө реклам залгигчдын шөнө гэдэг шиг. Гэснээс ойрд муу тоостой сарампай блогоороо орж ирээгүйм байна. Сонин сайхан нэмэгдэж гавиагүй болохоор тэр байх л даа. За ямар ч байсан дипломоо бичээд эхлүүлцэн. Аан бас сексийн сонирхол эрс буураад би нээрээ гэгээрч байгаа бололтой. Урд нь хархүнээ санаал, янзан бүрийн завхай юм зүүдлээд байдагсан бүүр таг. Жинкэн утгаараа гэгээрлийн яамны ажилтан болов оо зайлуул. Гэхдээ зүгээр юм байнаа.
Мар сургуулийн баяртай мань нь очиж жаахан бууз хуушуур эргүүлсэн шээг, баярын тайзан дээр савсаганах хэдийгээ харж баяссан шээг нэг өдрийг өнгөрүүлэх плантай байна.
Саяхан нээрээ нэг орчуулгын ном уншлаа л даа. Манай алтан үеийн орчуулагч нар нээрээ мундаг юм аа. Англи хэлний хараалын үгийг хүртэл уянгын халилтай ожчуулж байнй. Жишээ нь, сон оф а бийч гэдэг үг байна л даа . Тэрийг муу нохойн хүү гэж орчуулж байгаан. Юутай чихэнд чимэгтэй.
За за үг олдож өмбүү холдов. Кириллээр бичих нь гарын шөрмөс таслах гээд байгаа учир энд хүрээд өндөрлөе Ёоох гар минь
No comments:
Post a Comment