Wednesday, October 24, 2012

Хөөрхий муу ангийн багш минь хүүхдүүдийг дипломоо хийж үү яаж гээд хий горьдож баахан эргэлдээд нэмэргүй болонгуут байж байснаа Бүгдээрээ улирцгаа муусайн юмнууд гэээл уурлав аа. Даанч хэн ч тоодоггүй насс Төгсөхдөө л нэг төгсөнө дөө

Tuesday, October 23, 2012

Шалдар булдар

Намрын бороотой хүйтэн нэгэн өдрийн мэнд! Хүйтэн салхи нүүр шавхуурдсан муухай өдөр байна. Өчигдөрийн явдал нээрээ зүүд шиг санагдаад байхымаа. Хэдэн сар муудалцсан хүнтэйгээ асар богино хугацаанд найрамдачдагийн байна. Бүх нийтийн энх тайвны яруу алдар бадартугай гэх мэтчилэн ойрд их уриалан дуудагч болоод байна. Яаая бороо орохоор тэгээд эмээ шиг хамаг юм шархирчихийн. Өнөөдөр өглөө утасныхаа календарийг хараад 23н болж байгааг мэдлээ. Дипломоо хураалгахад 7хон хоног үлджээ. Бичиж гавьсан юм байхгүй Хийж гийгүүлсэн гавъягүй. Үгүй би нээрээ больёо. Хүн шиг л амьдарийлдаа.

Баярын хоёр зураг


Сургуулийн баяр нэг иймэрхүү




Sunday, October 21, 2012

Ойр зуур

Ойрд дандаа сүхдүүлцэн үхэр шиг орондоо ороол нээх том дуугаар хурхираад байсан чинь өнөөдөр үнэгний нүд залгиваа хөөрхий. Нөгөө реклам залгигчдын шөнө гэдэг шиг. Гэснээс ойрд муу тоостой сарампай блогоороо орж ирээгүйм байна. Сонин сайхан нэмэгдэж гавиагүй болохоор тэр байх л даа. За ямар ч байсан дипломоо бичээд эхлүүлцэн. Аан бас сексийн сонирхол эрс буураад би нээрээ гэгээрч байгаа бололтой. Урд нь хархүнээ санаал, янзан бүрийн завхай юм зүүдлээд байдагсан бүүр таг. Жинкэн утгаараа гэгээрлийн яамны ажилтан болов оо зайлуул. Гэхдээ зүгээр юм байнаа. 
Мар сургуулийн баяртай мань нь очиж жаахан бууз хуушуур эргүүлсэн шээг, баярын тайзан дээр савсаганах хэдийгээ харж баяссан шээг нэг өдрийг өнгөрүүлэх плантай байна. 
Саяхан нээрээ нэг орчуулгын ном уншлаа л даа. Манай алтан үеийн орчуулагч нар нээрээ мундаг юм аа. Англи хэлний хараалын үгийг хүртэл уянгын халилтай ожчуулж байнй. Жишээ нь, сон оф а бийч гэдэг үг байна л даа . Тэрийг муу нохойн хүү гэж орчуулж байгаан. Юутай чихэнд чимэгтэй. 

За за үг олдож өмбүү холдов. Кириллээр бичих нь гарын шөрмөс таслах гээд байгаа учир энд хүрээд өндөрлөе Ёоох гар минь