Sunday, May 29, 2011
Шалдар булдар
Yooh tokyod halit ajlaar irsen nz ohintoigoo uulzah gej usan boroon dunduur yawsan yadarch uhehnee Amraltiin odor min ter ayaaraa teewriin unaan dund ongorloo Margaash manai enuugeer Taifun ah zochloh ndee Ene jil minii jil orj bgaan tegeed ongarsnaas hoish buteltei yum neg ch bolohgui bgaa bh l daa Aa bas ene Japanii jil n ortson bh tiimuu ugui yuuu ihihiihiiihii
YUtai ch mar hicheeldee yawna daa shuurga sorool Today mashinaar irsen chin hurdnii zam deer ywahad oodoos ondor daralttai us shursheed bgaa yum shg l boroo orj bailaa shd ergen toiron nuli manan shil archigch shilee guitsed archij chadahgui bgaam chin yooh buugaad duguigaa unaad yawsan chin hiiseed shuud l duguitaigaa mongol yawtsangui hehehe
Tuesday, May 24, 2011
Monday, May 23, 2011
2011-03-11ний өдөр Нармиакийн амьдралд юу тохиолдов?
Амьдрал өөрчлөгдөж эхэлсэн тэр нэгэн өдрийн тэнгэр
Би гэдэг хүүхэн анх Их Наран улсад нас 22той залуу насны эрч хүч нь багтаж ядсан "Япон юу юм бээ?" гээл нэг л их цээжээ дэлдсэн амьтан ирж байж билээ. Ирээл сурахын хажуугаар хоёр гурван ажил хийгээд л гэр орондоо мөнгийг бол урсгаал байх юм бодож вайлаа ш д. Тэгсэн чинь үхснийх нь хоёр 3н ажил байх уу нэг л ажлаа хийгээд чүйтэй л нэг юм тогтож байна.Ядаж байхад манай гэр гэж хөдөө далайн эрэг дээр Би бол өвгөнөө алтан загасанд явуулчаад хэлээ билүүдээд суудаг эмгэн аятай.Зиа олон долоон юм нуршаад яах вэ? Юутай ч амьдралыг минь өөрчилсөн 2011 оны 3-р сарын 11ний өглөө би вээр Токио дахь найз залуугийхаа гэрт сэрэхэд цонхоор нарны цацраг бүлээн илчээрээ ээн, хажуу талын сургуулийн хүүхдүүдийн цоглог дуу чихэн дээр хадаж байлаа. Өдөр 2.30ийн онгоцоор 2 жил уулзаагүй хайртай ээж минь Наритагийн онгоцны буудал дээр газардах ёстой байсан юм. Удаан ч хэвтсэнгүй догдолсондоо болоод яаран босч ээжийгээ угтахаар бэлтгэр эхэлсийн. Юун түрүүнд миний гадаад үзэмж сэтгэл их зовоож байсан юм. Хоёр жилийн өмнө би гэрээ орхин гарах үед биеийн жин маань 50кг, өндөр 168 см байсан бол хоёр жилийн дараа биеийн жин 63 кг өндөр 168 болж өөрчлөгджээ. Мэдээж муу эжий минь охиноо хараад шоконд орох нь тодорхой. Яда.Тэгээд сэтгэл их хөдлөөд байсан болохоор хоолойгоор ч идэх юм давсангүй гарч жаал дэлгүүр хэслээ. Өдрийн 1 цаг 30 минут болж байхад сэтгэл болоод биендээ таарах юу ч олоогүй урам нь хугарсан хүн гэрээрээ орж хувцасаа солиод цахилгаан галт тэрэгний буудал руу жирийлгэв ээ. Нэгэн өндөр байшингийн доогуур гарч явтал гэнэт толгой эргээд муураад унахнуу гэмээр болоод ирж байна.
-За өдөржингөө юм идээгүй муурч унах гэж байгаа юм байна л даа, муу хог чинь ухааны юм бодооод байжийтал хажуугаар хүмүүс гүйлдэхээр нь л нэг юм газар хөдөлж дээ гэж ойлголоо шд. \тэгж байгаад бас их мангуу\ Гялс гүйгээл хоосон талбай дээр очоод эргээд хартал бараг 20иод давхар өндөр байшин чинь салхинд ганхаж байгаа өвс шиг л найгаж байдгийм даа.Дотор пал хийгээл явцан. Хамгийн түрүүнд ээж минь газардсийн бол уу гээд л, одоо ингээл байшингууд нураад ороод ирэх байхдаа, найз залуу минь яасан бол арай ажлаа хийж байгаад цонхоор нисээд үхчээгүй байгаа гээл ёстой 9 журын юм толгойд эргэлдэж байнаа. Ядаж байхад газар нэг чичрээд зогсчдоггүй тэгээл ганхаад байдгийн байлээшд. Хоорондоо ойрхон барилгууд нь хар ярь хар яр гээд байгаа хэрнээ шалавхан шиг нураад ороод ирэхгүй маа бас ч гэж.. Салгалаад утсаа гаргаж ирээд Нарита руу ярих гэсэн чинь сүлжээ паг. Хаашаа ч залгасан паг. Тэгсэн хэрнээ интернэт нь болоод байгаа бололтой. Гялс Жи- Мобайлаа татаж аваад монголд байгаа эгч рүүгээ залгалаа. Эгч гайхцан ээжтэй уулзцийм уу гэж байна. Гүээ энд газар хөдлөөд метро хаагдцан хаашаа ч хөдлөж болохгүй байна. Миат руу утасдаадах гэлээ. Ашгүй ээж ямар ч байсан амжиж газардаж. Нэг ч гэсэн юман дээр амьсгаа авлаа. Гэтэл утас паг болсон манай хүн таг чиг. Метро хаагдцан болохоор буцаад харихаас өөр аргагүй боллоо. Айгаад нулимс нь цийлэгнээд хоолой нь зангирсан амьтан гэртээ иртэл хамаг гэрийн тавилга нураад уначиж.Орж ирээл зурагтаа асаалаа. Тэгсэн аймар аймар юм л гарч байна. Зурагтаар орж ирж байгаа цунамиг амьдаар нь сурвалжилж байнаа. Би амьдралдаа ийн юм зурагтаар л харж байсан хүн чинь ёстой зүрх пал пал гээд л гэрт нэг хэлмэт байсийм нөгөөдхөө толгойдоо угалчаал газар хөдөлбөл гарч гүйхэд бэлэн, дэмий л утасаараа оролдоод хар хүнтэйгээ холбогдох гэж оролдлоо. Орой бүүр 7,8ийн алдад манай хүн ашгүй ороод ирдийм байна. Гүйж очоод л уйлж майлаал баахан драма күйндлээ шд. Хөөрхий өдөр ажлаа хийж байсан газар хөдлөөд хариж ирэх гэсэн зам түгжрээд сая л орж ирж. Утасны сүлжээ бүүр паг хэвээрээ. Бүүр орой ээж маань хүний жи мобайлыг гуйж надтай холбогддийн байна. Ямартаа ч бүгд амьд мэнд. Гэхдээ л зурагтаар үхсэн хүний тоо тэд эд гээд л гараад байхад бид нар чинь бөөн дарамтанд орж байгаа юм чинь.Шөнөдөө байнга чичиргээтэй хонодог болохоор бид хэд чинь хувцас хунараа өмсцөн бичиг баримтаа цүнхэндээ хийж үүрээд унтдаг байлаа. Ингээд л хамаг амьдрал минь өөрчлөгдөж эхэлсиймдаа. Би уул нь Нагояд сурдаг, хийдэг цагийн ажил маань Тоёотагийн шил хийдэг үйлдвэрийн гэрээт ажил байсийм. Гэтэл мань Тоёота ажлаа хоёр сар зогсоосны гавьяагаар хөөрхий ядуу оюутан бид нар чин ажилгүй паг зогсооск. Одоо сургалтын төлбөрөө яаж төлөх ч юм бүү мэд. Дисней үзнэ гээд хөөрч ирсэн хөөрхий ээж минь юун Дисней манатай амьд л харих минь дээрээ тулаад, намайгаа дагуулж явна гээд чаргууцалдаад бөөн юм болсон. Гэхдээ хоёрын хооронд нэг хоёрхон сар харьж ирээд яах ч юм билээ. Ядаж байхад онгоцны хэдэн компани нь дайны хажуугаар дажин үүсгээд хоёр тал нь нийлээд 2 сая төгрөг мөгрөг болгоод өсгөцөн ч байх шиг. Тэгсэн манай зарим оюутнууд хамаагүй харьж л бгаам. Би ч өрөөний охин яваад өгмөгц бас дагаад гүйчмээр л санагдсан гэхдээ гүрийж үлдсэн нь болсон бнлээ Удахгуй бүгдээрээ шал дэмий харисийм гээд буцаад ирж байгаам чинь Ирэхэд нь ажил нь байхгүй санаа амар. Зиа нэг иймэрхүү л гамшган дунд амьдарч байна даа. Гэхдээ Япон улс гамшигт сайн бэлтгэгдсэн улс учраас үймээн самуун ч болсонгүй. Бас ч чанга ард түмэн шүү. Ямар ч байсан эцснийг нь хүртэл гүрийнэ дээ л гэцэн байгаа.Зиа эхний үнэн утга муутай нуршаа тэмдэглэл ийнхүү дууслаа. Дараа олон гооогоо юм бичнээ. Шал хэрэггүй цаг завыг чинь үрсэн байваас өршөөнө буй заа.

Saturday, May 21, 2011
Асуултаас блогоо нүүлгээд ирлээ
Зиак бодон бодон шаналан шаналан явсаар эцэст нь шинээр блог нээхээр шийдлээ. Хуучин блог маань галзуу нэлээн шоучин охиных байсан бол энэ удаад цаад наримгар шар чинь аягүй намбалаг манбалаг
нэг иймэрхүү болсон.
Хүн чинь бас нас ахиад ирэхээр жин нэмээд шаал өөр болдгийн байна. Тэр нь тэхдээ муу тал руугаа. Цаадах чинь тарган сайхан нармиак болсон ш дээ. Гэхдээ одоо яаая гэхэв амьдрал юм чинь тийм ээ?
Subscribe to:
Comments (Atom)